Зөвшөөрөл олгосон
Арилжаа явагдах
Үнэт цаас хадгалалт
Үүсгэн байгуулагч
Үнэт цаас гаргагч
Андеррайтер
Хуулийн дүгнэлт
Аудитын дүгнэлт
Хөрөнгийн удирдлага
Хөрөнгө оруулагчдын хувьд өөрийн хүсч буй эрсдэл, өгөөжийн түвшинд нийцэх, тогтмол хугацаанд хүүгийн орлого олгох санхүүгийн шинэ хэрэгслийг сонгон хөрөнгө оруулж, хөрөнгөө өсгөх боломж нээгдлээ.
Сүүлийн үеийн мэдээ
-
Нийтлэгдсэн огноо 07/31/2023
Омни Актив ХБҮЦ - 2023 оны эхний хагас жилийн тайлан гарлаа
-
Нийтлэгдсэн огноо 06/05/2023
Омни Актив ХБҮЦ-ны тав дахь удаагийн хуваарьт хүүгийн төлөлт хийгдэв
-
Нийтлэгдсэн огноо 06/05/2023
Омни Актив ХБҮЦ - 2023 оны 05-р сарын 31-ний байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 05/05/2023
Омни Актив ХБҮЦ - 2023 оны 04-р сарын 30-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 04/10/2023
Омни Актив ХБҮЦ - 2023 оны нэгдүгээр улирлын тайлан гарлаа
-
Нийтлэгдсэн огноо 04/03/2023
Омни Актив ХБҮЦ - 2023 оны 03-р сарын 31-ний байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 03/03/2023
Омни Актив ХБҮЦ - Эхний үндсэн төлөлтөө амжилттайгаар төлөв
-
Нийтлэгдсэн огноо 03/01/2023
Омни Актив ХБҮЦ - 2023 оны 02-р сарын 28-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 02/01/2023
Омни Актив ХБҮЦ - 2023 оны 01-р сарын 31-ний байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 01/10/2023
Омни Актив ХБҮЦ - 2022 оны дөрөвдүгээр улирлын тайлан гарлаа
-
Нийтлэгдсэн огноо 12/15/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 12-р сарын 15-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 12/05/2022
Омни Актив ХБҮЦ-ны гуравдах удаагийн хуваарьт хүүгийн төлөлт хийгдэв
-
Нийтлэгдсэн огноо 11/30/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 11-р сарын 30-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 11/15/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 11-р сарын 15-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 10/31/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 10-р сарын 31-ний байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 10/10/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны гуравдугаар улирлын тайлан гарлаа
-
Нийтлэгдсэн огноо 9/30/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 9-р сарын 30-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 9/15/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 9-р сарын 15-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 9/07/2022
Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас гэж юу вэ? ХБҮЦ-ны давуу талуудыг товч cийрүүлбээс
-
Нийтлэгдсэн огноо 9/05/2022
МXБ дээр 4 ХБҮЦ бүртгэгдэж нийт ₮69 тэрбумыг татан төвлөрүүлжээ
-
Нийтлэгдсэн огноо 9/02/2022
Омни Актив ХБҮЦ - Хүү тооцох журам
-
Нийтлэгдсэн огноо 9/02/2022
Омни Актив ХБҮЦ-ны хоёрдох удаагийн хуваарьт хүүгийн төлөлт хийгдэв.
-
Нийтлэгдсэн огноо 9/01/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 9-р сарын 1-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 8/19/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны 08-р сарын 19-ны байдлаар багцын хураангуй мэдээлэл
-
Нийтлэгдсэн огноо 7/30/2022
Омни Актив ХБҮЦ - 2022 оны эхний хагас жилийн тайлан гарлаа
-
Нийтлэгдсэн огноо 5/31/2021
Омни Актив ХБҮЦ-ны эхний удаагийн хуваарьт хүүгийн төлөлт хийгдэв
-
Нийтлэгдсэн огноо 3/21/2022
Омни Актив Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаас (ХБҮЦ) - 2021 оны аудитлагдсан тайлан гарлаа.
-
Нийтлэгдсэн огноо 3/03/2022
Багц бүрдүүлэхийн хамгийн чухал хэсэг юу байдаг вэ
-
Нийтлэгдсэн огноо 3/01/2022
Омни Актив ХБҮЦ-ны хоёрдагч зах зээлийн арилжаа
-
Нийтлэгдсэн огноо 2/24/2022
Омни Актив ХБҮЦ - Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж дууслаа
-
Нийтлэгдсэн огноо 2/21/2022
Омни Актив ХБҮЦ - Анхдагч арилжааны нээлтийн ёслол боллоо
-
Нийтлэгдсэн огноо 1/31/2022
Омни Актив ХБҮЦ - Монголын Хөрөнгийн Биржэд бүртгэгдлээ
Бүтээгдэхүүний танилцуулга
Танилцуулга татах :
Үнэт цаасны нийт дүн | 5,000,000,000 төгрөг |
Үнэт цаасны нэрлэсэн үнэ | 100,000 төгрөг |
Үнэт цаасны тоо ширхэг | 50,000 ширхэг |
Үнэт цаасны хугацаа | 24 сар |
Үнэт цаасны хүү | Жилийн 14.5% |
Хүү төлөгдөх хугацаа | Улирал тутам |
Үндсэн төлбөр төлөгдөх хугацаа | 12 сард 1 удаа |
Хүүгийн татвар | 5 хувь |
Үнэт цаасны барьцаа | Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө, автомашин |
Бүтээгдэхүүний давуу тал
Таатай нөхцөл
Омни Актив-ийн ХБҮЦ нь жилийн 14.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлттэй, үндсэн төлбөр 12 сар тутам, 24 сарын хугацаатай, хугацааны дундуур зарах боломжтой, 2Х барьцаатай бүтээгдэхүүн. Энэ нь эрсдэл/өгөөжийн харьцааг харгалзан үзэхэд маш таатай нөхцөл юм.
Өндөр хяналтын тогтолцоо
Үнэт цаас гаргагч нь “Санхүүгийн зохицуулах хороо”-ноос тусгай зөвшөөрөл авч Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргасан. Үнэт цаас нь “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д хадгалагдан, арилжаа “Монголын хөрөнгийн бирж”-ээр дамжина. “Хөрөнгө итгэмжлэн удирдагч” хугацааны турш багцад хяналт тавин, мэдээллээр ханган удирдана.
Хүүгийн татвар 5%
ХБҮЦ-ны хүүгийн орлогын албан татвар нь 5 хувь байна. Энэ нь бусад тогтмол өгөөжтэй бүтээгдэхүүнүүд болох банкны хадгаламж, хаалттай бонд зэрэгтэй харьцуулахад 5 нэгж хувийн хөнгөлттэй байна.
Хүн бүрт нээлттэй
Үнэт цаас нь МХБ-ээр дамжин арилжаалагдах ба хугацааны дундуур хүүгийн алдагдалгүйгээр хэдийд ч зарах, арилжих боломжтой хөрвөх чадвар өндөр бүтээгдэхүүн юм. Мөн хөрөнгө оруулагчийн аливаа шалгуургүй, хүн бүрт нээлттэй бүтээгдэхүүн.
Оролцогч талуудын сэтгэгдэл
Зээлийн шинжилгээ гаргагч
Зээлийн шинжилгээ гаргагчийн хувьд "Омни актив ТЗК" ХХК-д тусгаарлагдаж буй нийт зээлийн багцад хамаарах 3 төрлийн зээлийн бүтээгдэхүүнээс 371 зээлийг нэг бүрчлэн шалгасан ба энэ нь нийт зээлийн багцын үнийн дүнгийн 90 хувьтай тэнцэж байна. Шинжилгээний үр дүнд Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль, СЗХ-ноос баталсан журамд нийцүүлэн Мэргэжлийн оролцогчдын зүгээс аудиторт гаргаж өгсөн 11 шалгуур үзүүлэлтийг зээлийн багц нь бүрэн хангасан гэж дүгнэсэн.
И.Учралбаяр
ХаанЛекс Партнерс ХХН
Гүйцэтгэх захирал
Хуулийн дүгнэлт гаргагч
ХБҮЦ гаргах нь оролцогч олонтой, их хэмжээний бичиг баримт боловсруулдаг, хууль болон СЗХ-ноос баталсан шаардлагыг хангасан байх нарийн ажиллагаа байдаг. Тус хэлцлийн хүрээнд Омни Актив ТЗК-ийн зээлийн багц, түүний барьцаа болон бусад холбогдох бичиг баримтуудыг шалган хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан буюу хууль зүйн зүгээс эрсдэлгүй гэсэн дүгнэлт гаргасан.
Х.Маргад-Эрдэнэ
Юнайтед Айр Файнэнс ХХК
Гүйцэтгэх захирал
Хөрөнгө итгэмжлэн удирдагч
Манай компани нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээлийн 12-13 жилийн арвин туршлагатай чадварлаг хамт олноос бүрдсэн. Бид дотоодын хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны зах зээл болон олон улсын хөрөнгийн зах зээлд ажилласан туршлагадаа үндэслэн хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан, хөрөнгийг удирдаж ажиллана.
Б.Лхамдолгор
Апекс Капитал ҮЦК
Гүйцэтгэх захирал
Андеррайтер
Бид “Омни капитал” ББСБ-тай 2018 оноос хамтран ажиллаж байна, бидний хамтын ажиллагааны турш тус компанийн удирдлагын чадвар, санхүүгийн сахилга бат онцгой сайн байсан. Иймд бид “Омни капитал”-тай хамтран зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрөнгө оруулагч болоод үнэт цаас гаргагч бүх талд харилцан ашигтай хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг хүссэн хүн бүр оролцох боломжтой байхаар загварчилж олон нийтэд нээлттэй санал болгон гаргаж буйдаа баяртай байна. Хөрөнгө оруулагч та бүхэн өндөр зохицуулалт, хяналттай тус бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийн өөрийн хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэхийг бид санал болгож байна.
Үүсгэн байгуулагчийн тухай
“Омни Капитал ББСБ” ХХК нь 2016 онд үүсгэн байгуулагдсан харилцагчиддаа бизнесийн, хэрэглээний, Үүсгэн байгуулагч нь үнэт цаас идэвхитэй байх хугацаанд “Анхны үүрэг гүйцэтгүүлэгч” болон “Үйлчилгээ үзүүлэгч”-ийн үүргийг гүйцэтгэнэ.
“Омни Капитал ББСБ” ХХК-ийн 44 хувийг 1999 онд байгуулагдсан уул уурхайн салбарын шилдэг ханган нийлүүлэгч компани “ЦБОН” ХХК эзэмшиж байна. Мөн компанийн 56 хувийг эрүүл мэнд болон санхүүгийн салбарт ажилласан 20 гаруй жилийн туршлагатай хувьцаа эзэмшигч Ч.Даваасүрэн эзэмшиж байна.
Компанийг банк, санхүүгийн чиглэлээр гадаад болон дотоодын аж ахуй нэгжүүдэд ажиллаж байсан туршлагатай баг хамт олон удирдан чиглүүлж байна.
Зээл гаргалтын оновчтой систем,өрийн удирдлагын зохистой арга хэмжээг хэрэгжүүлж ирснээр компанийн ашгийн харьцаа үзүүлэлтүүд болон зээлийн чанарын үзүүлэлтүүд салбарын дунджаас өндөр хадгалагдаж иржээ.Мөн компани хурдтайгаар тэлж буй ба үүнд эздийн өмч болон өр төлбөрийн харьцаа тэнцвэртэйгээр тогтмол нэмэгдэж буй нь нөлөөлж байна.
Багцын онцлох мэдээлэл
Шалгуур хангасан
Үнэт цаас гаргагчийн эзэмшилд буй зээлийг сонгохдоо “Хуулийн болон Санхүүгийн шалгуур”-ын хангасан зээлүүд багцалсан. “Өмгөөллийн Ханлекс Партнерс ХХН” хуулийн, Аудитын “Грант Торнтон Аудит” зээлийн санхүүгийн шинжилгээний дүгнэлт гаргасан.
Төрөлжсөн
Багцад хэрэглээний зээл 26.5 хувь, автомашины лизингийн зээл 32.3 хувь, бизнесийн зээл 41.2 хувь эзэлж байна. Зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, автомашин багтаж байна.
2Х барьцаа
Тусгаарласан 5 тэрбум төгрөгийн зээлийн багц нь 11 тэрбум төгрөгийн барьцаатай. Зээлийн багцын жигнэсэн дундаж LTV харьцаа 57.3 хувь, барьцаа хөрөнгө зээлтэй харьцуулахад 2 дахин өндөр байна.
100% хэвийн
Багцад багтсан зээлүүд нь 100% хэвийн нөхцөлтэй, шалгуур хангасан зээлүүд ба үнэт цаас идэвхитэй байх хугацаанд (24 сар) багц тогтмол шалгуур хангасан зээлүүдээс бүрдэх нөхцөлийг гэрээ, журмуудад тусган баталгаажуулсан.
" Өсөх болов уу гэж санаа зовох зүйлгүйгээр танд өгөөж өгөх нь тодорхой, таны санааг зовоохгүй байх эрсдэл багатай мөнгөө байршуулах хөрөнгө оруулалт бол хөрөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт юм. "
Захиалга хэрхэн өгөх вэ?
Үнэт цаас худалдан авах хөрөнгө оруулагчид дараах зааврын дагуу анхдагч зах зээлийн арилжаанд оролцоно.
1
Үнэт цаасны данс нээлгэх
Апекс Капиталын www.dbх.apex.mn хаягаар болон гар утасны ApexTrader аппликейшнийг ашиглан өөрийн дансыг онлайнаар нээх боломжтой. Танд иргэний үнэмлэх тань хэрэгтэй.
2
Захиалга өгөх
Та доорх захиалгын формыг бөглөж үнэт цаас худалдан авах хүсэлтийг ирүүлнэ. Таны захиалгын дагуу мөнгө байршуулах заавар илгээнэ.
3
Захиалга баталгаажуулах
Мөнгө байршуулах зааврын дагуу ҮЦТХТ дээр байрлах ӨӨРИЙН НЭР ДЭЭРХ ДАНСАНД захиалгын дүнгээ байршуулна. Ингээд таны захиалга байршина.
Андеррайтер
"Апекс капитал" үцк
Хувьцаа | Бонд | Хөрөнгө оруулалт
Монголын хөрөнгийн зах зээлийн шинэ эрин үеийг бүтээлцэхэд та нэгдээрэй!
Түгээмэл асуулт, хариулт
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас буюу ABS гэдэг нь иргэд, байгууллагуудад олгосон зээлийн эргэн төлөлтийн баталгаа, барьцааг үндэслэж, тухайн зээлүүдийг багцлан шинэ үнэт цаас болгон гаргасныг хэлдэг.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг англи хэл дээр Asset Backed Securities буюу ABS гэдэг.
Та Энд -ээс мэдээлэл авна уу.
Н.Эрдэнэцог
Грант Торнтон Аудит ХХК
Гүйцэтгэх захирал