Omni Active - Омни Актив ХБҮЦ - Хүү тооцох журам

Нийтлэгдсэн огноо 2022-09-02


Хөрөнгө оруулагч та бүхэндээ зориулан хүү тооцох журмыг дэлгэрүүлэн хүргэж байна.


"ОМНИ Актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 2022 оны 02-р сарын 21-ны өдөр Монголын хөрөнгийн биржээр дамжин олон нийтэд нээлттэй арилжаалагдсанаас хойш 2 дахь удаагийн хүүгийн төлбөрөө амжилттай төлөөд байна.


ОМНИ ХБҮЦ-ны үнэт цаасны танилцуулгын 46-р хуудас, Хүснэгт 15-д заасан аргачлалын дагуу "ОМНИ Актив ТЗК" ХХК нь хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлөгдөх хүүгийн төлбөрийг тооцож, Монгол улсын татварын холбогдох хуульд заасны дагуу 5 хувийн орлогын татварыг хассан дүнгээр хөрөнгө оруулагчдийн ҮЦТХТ ХХК-ийн дансанд хуваариллаа.



Дээрх томъёоны дагуу тооцогдсон хүүгийн төлөлтөөс 5%-ын орлогын албан татвар хасна.