Omni Active - Омни Актив ХБҮЦ-ны хоёрдагч зах зээлийн арилжаа

Нийтлэгдсэн огноо 2022-03-01


"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн хоёрдахь нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болох Омни актив” ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 02 дугаар сарын 24-ний өдрүүдэд авч, захиалга хүлээн авах үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж явуулсан билээ. 


Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 1/758 тоот албан бичгээр "Омни актив ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгосныг үндэслэн хоёрдогч зах зээлийн арилжааг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.