Omni Active - Омни Актив ХБҮЦ-ны хоёрдох удаагийн хуваарьт хүүгийн төлөлт хийгдэв
Нийтлэгдсэн огноо 2022-09-02
Омни Актив Хөрөнгөөр Баталгаажсан Үнэт Цаасны хоёрдох удаагийн хуваарьт хүүгийн төлбөр 2022 оны 9-р сарын 2-ний өдөр үнэт цаас эзэмшигчдийн төвлөрсөн хадгаламжийн дансанд байршууллаа.
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гэдэг нь ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан, үнэт цаас руу хөрвүүлж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Өсөлтийн шуурга намжсан энэ цаг үед таний хөрөнгө оруулалт эрсдэл багатай, өгөөж тогтмол “Бамбай” дор байна. Омни Актив ХБҮЦ нь зах зээлийн уналт, өсөлтийг үл ажран амласан хүүгийн төлөлтийг цаг бүрт нь хийсээр байна.
Хөрөнгө оруулагч нарт хүүг байршуулахдаа татвар суутгасан дүнгээр байршуулж байгааг анхаарна уу.